Цаг агаар
Валютын ханш
Ерөнхийлөгч
2021-06-10
МОНГОЛ УЛСЫН 6 ДАХ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР У.ХҮРЭЛСҮХ СОНГОГДЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу байдлаар ялалт байгууллаа.

Энэ удаагийн сонгуулийн гол онцлог нь 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу явагдсан нь онцлог байсан юм. 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт /2021.06.09/ 07.00-22.00 цагийн хооронд зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Уг сонгуульд 2087 хэсгийн хороонд нийтдээ 2.041.866 сонгогч санал өгөхөөр сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн.

6-р сарын 10-ны 01.30 цагийн байдлаар 2073 хэсгийн хорооны дүн мэдээ ирсэн бөгөөд нийтдээ 1.206.858 сонгогч саналаа өгчээ. Үүнээс 71.680 сонгогч цагаан сонголт хийж, аль ч нэр дэвшигчийг дэмжээгүй байна.

ü  МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх-820.092 санал

ü  АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72.394 санал

ü  Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 242.692 санал авсан байна.

Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын саналыг 100 хувь гараар тоолсны дараа албан ёсоор дүнгээ танилцуулах юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ