Үндсэн хуультай тусгаар Монгол улсад Улсын хөдөлмөрийн баатар нь хүний аминд хүрэхийг завдсан, танхайрсан хэргийг олон нийт жигшин зэвүүцэж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын сайдын аав Л.Чинбат машинаараа морьтой, мотоциклтэй иргэдийг дайрч унагаж танхайрч, заналхийлж байхад хууль хүчний байгууллага нь энэ асуудал дээр таг чиг байна.
Гэтэл “Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйл. Заналхийлэх гэсэн хэсэгт Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.
Одоогийн байдлаар Улсын харцага Ө.Даваабаатарыг эрэн сурвалжилж олж тайлбар авсны дараа, Л.Чинбатын танхайн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсэх нь шийдэгдэхээр болжээ гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгджээ.
Зүүн аймгуудаас 350 гаруй адуу Сэлэнгэ аймаг оруулж ирснээс үүдэлтэй энэ хэрэгт хүний аминд санаатай байдлаар заналхийлсэн хэргийг хэрхэн шийдвэрлэхийг олон нийт анхааралтай ажиглаж, хүлээлттэй байна.