Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-06-16
“Буянт-Ухаа” дагуул хот байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт дагуул хот байгуулах талаар хэлэлцлээ.

Тодруулбал, УИХ-аас 2020 онд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дагуул хотуудыг хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон байдаг. Иймд 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд Нийслэл хот дагуул хоттой байх нарийвчилсан зохицуулалтыг тусгасан. Уг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд “Буянт-Ухаа” дагуул хотыг байгуулах талаар хурлын эхэнд танилцууллаа.

“Буянт-Ухаа” дагуул хотыг Хан-Уул дүүрэгт, хуучин Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал орчим байгуулах аж. Уг дүүргийн 9, 10, 16, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамарч 3,919,7 га талбай, 120,449 иргэн, 37,640 орчим өрх суурьшиж, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ угсралт аэротек парк, мэдээлэл технологи, инновацын чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Дагуул хотыг байгуулснаар Улаанбаатар хотыг суурьшлыг тэлэх, одоо байгаа дэд бүтцийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинээр дэд бүтэц бий болох, цаашлаад эдийн засгийн тусгай бүсийг байгуулах замаар үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх ач холбогдолтой гэдгийг Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан онцоллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ