Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2023-06-16
Нэг их наяд 896 тэрбум төгрөгийн тодотгол хийв

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг бүхэлд нь эцэслэн батлах санал хураалт явуулахад 43 гишүүн дэмжиж, 87.8 хувийн саналаар хууль эцэслэн батлагдлаа.

Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн тодорхой арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд анх удаа их наядаар тоологдох орлого нэмэгдсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцлосон.  Энэхүү орлогыг цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зориулснаараа энэ удаагийн тодотголын онцлог юм.

Энэ удаагийн төсвийн тодотголоор:

- Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 996 тэрбум

- Ахмад настны тэтгэврийг нэмэхэд 396 тэрбум төгрөг, 

- Хүүхдийн мөнгийг нөхөн болон үлдсэн 9 хувьд нь нийт 167 тэрбум төгрөг

- Түгжрэлийг бууруулахад 187 тэрбум төгрөг

- Зорилтот халамжийн тэтгэмжид 89.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэлэлцүүлэг нь ард түмний хатуухан шүүмжлэлийг дагуулж эсэргүүцэлтэй тулгарсан. Яг энэ эгзэгтэй үед буюу 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болохын өмнө цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж байгаа нь  нийтийн анхаарлыг өөр тийш чиглүүлэх, эрх баригч МАН-ын  улс төрийн шоу хийж байна гэж үзэх нэгэн цөөнгүй байна.

Дээрх цалин тэтгэвэрийн нэмэгдэл нь өргөн хэрэглээний барааны үнийг өсгөж, иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, амьдралыг нь доройтуулах бодлого явагдсан гэхэд хилсдэхгүй.  

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ