Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2021-06-14
ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД, 16-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНЖУУЛНА

Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд өнөөдрөөс сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдах боломжтой болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Жирэмсэн эмэгтэйчүүд халдварын улмаас хүндрэх эрсдэл өндөр байгаа тул ийнхүү вакцинд хамруулах ажлыг эхлүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд 4 жирэмсэн эх ковидын улмаас амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байна. Мөн 12 жирэмсэн  эмэгтэй маш хүнд гэсэн оноштой эмчлүүлж байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 40,000 орчим жирэмсэн эмэгтэй байна. Эдгээр эмэгтэйчүүд жирэмсний 14-36 долоо хоногийн дотор вакцины нэг болон хоёрдугаар тунг тариулах боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна. Жирэмсэн эмэгтэй коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах хүсэлтэй бол ЭМЯ-ны хуудсанд хандаж цаг авч, вакцинд хамрагдах боломжтой аж.

 Мөн 16-17 насны  хүүхдээ вакцинд хамруулах хүсэлтэй бол эцэг, эхчүүд дархлаажуулалтын цэгүүдэд очиж, хүсэлтээ гарган хамруулах боломжийг нээх зохицуулалтыг хийж байна.

Тиймээс өнөөдрөөс жирэмсэн эмэгтэйчүүд, 16-17 насны хүүхдүүд Pfizer вакцинд сайн дураараа хамрагдах боломжтой юм

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ