С.Батдөлийг шүүх хурал болно
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал маргааш буюу энэ сарын 20-ны өдрийн 15.00 цагаас товлогдсон байна.
Хэргийг сануулбал УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, цагдан хорьсон. Улмаар нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Бусад мэдээ
Нийтийн албанд томилогдох 760 иргэний мэдүүлгийг хянан шалгав
Мэдээ
Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, хулгайн ан хийх гэж байсан иргэдийг саатууллаа
Мэдээ
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэнийг баривчилж албадан гаргалаа
Мэдээ
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.