МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцсэн. Улмаар энэ хуулийг хэлэлцсэн нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.
П.Анужин: Долоон жилийг таван жил болгосон зөрүүг арилгахаар төсөлд тусгасан
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин “Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаарх санлыг 11 аймгийн иргэд, олон нийтйин байгууллагаас авч нэгтгэсэн. Өндөр насны тэтгэвэрийг тогтоохдоо долоон жилийг таван жил болгох санлыг иргэдээс их ирүүлж байна. Дараалсан таван жилээр бодоходоо шимтгэл төлөх дээд хязгаарыг тогтоож өгсөн. Хуулийнхаа төсөлд дараалсан долоон жилийг таван жил болгохоор тусгасан. Иргэдийн дунд долоон жилийг таван жил болгосон зөрүүг барагдлуулж өгнө үү гэсэн санал хүсэлт ирсээр байна. Энэхүү зөрүүг арилгахаар хуулийн төсөлд тусгасан”-ныг онцлов.
Манай улсад 223000 малчин байдгаас 20 хувь нийгмийн даатгалын сайн дурын даатгуулагч байдаг байна. Малчид нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураараа цалингийн доод хэмжээгээр төлбөл, 50 хувийг нь улс төлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
Х.Булгантуяа: Ирэх оноос эхлээд шимтгэл төлж байгаа иргэний хоёр хувь нь мөнгөжинө
ХНХ-ын сайд Х.Булгантуяа "НД-ын багц хуулинд жил бүр итгэлцүүрийг батлах, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмэх асуудлыг тусгасан. Өнгөрсөн долоо хоногт төсвийн тодотголыг баталсан. Бараг 10 жилийн дараа инфляцтай уялдуулж, итгэлцүүрийг шинэчлэн баталсан. Тэтгэврийн зөрүүг 200 орчим тэрбум төгрөгөөр арилгасан. Жил бүр итгэлцүүрийг баталж, жил бүр инфляцтай уялдуулж, тэтгэврийг нэмэгдүүлвэл тэтгэврийн зөрүү гэдэг асуудал үүсэхгүй. Тэгэхээр энэ бол том реформ шинэчлэлт юм. Засгийн газар жил бүр итгэлцүүрийг тогтооно. Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлэхээр байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нь буцаагаад тэгтгэвэр болгоод яваад байна. Ирэх оноос эхлээд шимтгэл төлж байгаа иргэний хоёр хувь нь мөнгөжинө. Үүнээс эхлээд 2, 4, 6 хувиар өсөх тогтолцоо руу явуулна " гэлээ.