Туул голд хөвж байсан цогцсыг гаргажээ
Налайх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр Тэрэлжийн Туул голын гүүр хэмээх газарт Туул голын усанд нэг хүний цогцос хөвж байна” гэсэн дуудлага зургаадугаар сарын 18-ны 10:28 цагт Онцгой байдлын газарт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 14 км замыг туулан 11:28 цагт очиж, голд хөвж байсан цогцсыг 5 минут ажиллан гаргаж, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Эндсэн иргэн Налайх дүүргийн харьяат, 62 настай эрэгтэй хүн байжээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.