Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд туссан зохицуулалтууд
- Тэтгэвэр бодох дараалсан 7 жилийг 5 жил болгон бууруулах
- Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ. Олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ,
- Тогтолцооны буюу системийн өөрчлөлт хийхийн тулд хуваарилалтаас аажмаар хуримтлалд шилжинэ,
- Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй,
- Тэтгэврийн зөрүүг арилгана,
- Жил бүр ахмадын тэтгэвэр инфляцын түвшинтэй уялдан автоматаар нэмэгддэг болно,
- Хувийн нэмэлт тэтгэврийг хүлээн зөвшөөрнө. Хувийн нэмэлт тэтгэврийн дансандаа хуримтлуулсан мөнгөнөөсөө урьдчилан авч боловсрол, эрүүл мэнд, орон сууцны урьдчилгаандаа зарцуулах боломж нээгдэнэ,
- Албан журмаар болон сайн дураар даатгуулагчийн нийт шимтгэлээс 2 хувийг хуримтлалд шилжүүлнэ. Тэтгэврийн нөөц сан бүрдүүлж хуримтлалд шилжих эхлэлийг тавина,
- Даатгуулагчийн нэрийн дансыг мөнгөжүүлнэ, Мөнгөжүүлсэн тохиолдолд өвлөгдөнө. Мөнгөжүүлсэн орлогоо боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулах нөхцлийг бүрдүүлнэ,
- Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 5 жилийн 50 хувийг улсаас хариуцан төлнө. Бусад хугацааг малчид өөрсдөө хариуцна,
- Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоолгох, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлох зорилгоор итгэлцүүр хэрэглэнэ. Тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
- Нийгмийн даатгалын санхүүгийн найдвартай байдлыг бий болгож, нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангана. Сангийн мөнгийг найдвартай санхүүгийн хэрэгсэлд оруулна.
- Нийгмийн даатгалын засаглал, менежментийг олон улсын жишигт нийцүүлэв,
- Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ,
- Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тогтоодог болно. Ингэснээр даатгуулагчийн авах тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ,
- Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн, эрхтний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгодог болно. Тэтгэмж олгох хугацаа 66 хоног байсныг 132 болгох зохицуулалтыг оруулав,
- Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эх, эцгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс бүрэн хариуцна,
- Төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авах шударга зохицуулалтуудыг санал болгов,
- Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ хүрсэн түвшнээсээ буурахгүй, нэмэгддэг байх зохицуулалтуудыг оруулав,
- Хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, эмчлэх, даатгуулагчийг хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд даатгал дэргэдээ эмнэлэгтэй болно,
- Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг чөлөөлдөг болно,
- ҮОМШӨ даатгалыг эрсдэлтэй гэж үзсэн салбаруудаас бүхэлд нь өндөр хувиар авдаг байсныг болиулан зөвхөн эрсдэлтэй ажлын байруудаас өндөр авч, бусад энгийн ажил мэргэжлээр багаар авдаг болох зохицуулалтыг оруулсан,
- Нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг дахиж хэрэгжүүлэхгүй байх зохицуулалтыг тусгав,
- Нийгмийн даатгалын харилцааг олон салбарын хуулиар биш ганцхан нийгмийн даатгалын хуулиар зохицуулна,
- Нийгмийн даатгалын бүх үйлчилгээг цахим болгох олон шинэлэг зохицуулалтыг тусгав.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.