Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2021-06-14
РАШААН СУВИЛАЛД ҮЙЛЧЛҮҮЛЭХДЭЭ 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ АВАХ БОЛОМЖТОЙ

Эрүүл мэндийн даатгалтай бүх насны иргэд рашаан сувилалд сувилуулсан тохиолдолд ЭМД-ын сангаас 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүнд ЭМД шимтгэлээ өөрөө төлдөг, өндөр настан ахмадууд, нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ асарч буй эхчүүд, 0-18 насны хүүхэд төрөөс ЭМД-ын шимтгэлийг нь хариуцан төлдөг иргэд хамрагдах боломжтой юм.

 Өөрөөр хэлбэл ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан доорх 33 рашаан сувилалд үйлчлүүлсэн бол сэргээн засах тусламж, үйлчилгээний зардлаас 250.000  төгрөгийг, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний зардлаас 319.858-517.483 төгрөгийн хөнгөлөлтийг ЭМД-ын сангаас үзүүлэх юм.  Гэрээт рашаан сувилалыг зорихдоо эмнэлгээс олгосон рашаан сувилалд илгээх бичиг, иргэний үнэмлэх, амбулаторийн хяналтын карт зэрэг бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ