УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлагаар, Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн дэмжлэгтэй дунд сургуулийн 3 дугаар ангиас нь сурагчдад англи хэл заах “Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн заалт хасагдлаа.
Боловсролын сайд солигдох бүрт дунд сургуулийн сургалтын хөтөлбөр, хууль, журамд өөрчлөлт орж, багш, сурагчид, эцэг эхийг чирэгдүүлдэг байдал сүүлийн арван жилд гаарсан.
Энэхүү боловсролын салбарын цэгцгүй байдлыг халах зорилгоор Засгийн газраас “Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ-д өргөн барьснаар өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбүрэн санал гаргаж ирэх 2024 оноос 3 дугаар ангийн сурагчдад анги хэл зааж эхлэх зохицуулалт бүхий заалт хасагджээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Л.Чинзориг, Цахим хөгжлийн сайд Н.Учрал, ИЦББХ-ны дарга Н.Батшугар, НББХ-ны дарга Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Б.Жаргалмаа нар дэмжиж санал өгснөөр “Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл” гэх заалт хасагдсан байна.