“Ажилчны алдар талбай”-г шинэчлэн тохижуулна
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Ажилчны алдар” талбайг дүүргийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн стандартад нийцүүлэн шинэчлэн тохижуулна.
Тодруулбал, талбайн тохижилт, засвар, шинэчлэлт хийхтэй холбогдуулан тус талбайд байрладаг 10 гаруй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлж, талбайг өнөөдөр чөлөөлөөд байна.
Талбайн тохижилт, угсралтын ажлыг “Хан Блү” ХХК гурван сарын хугацаанд гүйцэтгэн, ашиглалтад хүлээлгэн өгөх бөгөөд орчин үеийн стандартад нийцүүлэн сэргээн засварлаж, шинэчлэн тохижуулна.
Цаашид эко дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж талбайг дүүргийн Засаг даргын захирамжаар үе шаттай тохижуулж, шинэчилнэ.
Бусад мэдээ
Цогт-Овоо сумын “Билгэх” булгийн ойр орчмыг цэвэрлэж сурагчдын дунд арга хэмжээ зохион байгуулав
Мэдээ

"Өлгий бороо" экпедицийн 2025 оны анхны үйл ажиллагаа амжилттай болов
Мэдээ

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ
Мэдээ

Ой, хээрийн түймрүүдийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.