Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2021-06-15
“МИНИЙ АНХНЫ КОД”   ОНЛОЙН ҮНЭГҮЙ СУРГАЛТ ЭХЛЭЖЭЭ

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” төслийн хүрээнд “Миний анхны код” сэдэвт онлайн сургалтыг зургадугаар сарын 14-нөөс эхлэн зохион байгуулж байна. Тус сургалт нь 12-18 насны хүүхэд, залууст код бичих анхан шатны суурь мэдлэг олгоход чиглэгджээ.

 Тус онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдсанаар дөрвөн багц хичээл, хоёр дасгал ажлыг судлан, шалгалт өгч, сертификат авах юм.

Мөн уг төслийн хүрээнд зохион байгуулагдах дараагийн шатны сургалтуудад хамрагдах боломж нээгдэнэ. Тус сургалтыг сонирхож буй хүмүүст алгоритмын үндсэн ойлголттой байх, математикийн дөрвөн аргын мэдлэгтэй байх гэсэн шаардлагуудыг тавьжээ.

Сургалтад http://10k.mn/home/sign_up линкээр бүртгүүлэх бөгөөд www.10k.mn вэб сайтаар дамжуулан багц хичээлдээ хамрагдах боломжтой. 

 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ