Цаг агаар
Валютын ханш
УИХ
2023-06-22
Газрын тосны нийлүүлэлтийг ирэх саруудад  нөхөхөөр тохиров

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр уулзалт хийв.

Уулзалтаар талууд хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах болон үнэ бууруулах боломж, мөн Улаанбаатар хот дахь эрчим хүч үйлдвэрлэлийн байгууламжуудыг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Энэ оны зургадугаар сард Монгол Улсын төмөр замын ачааллаас үүдэлтэйгээр газрын тосны нийлүүлэлт хойшлогдсоныг нөхөн нийлүүлэх асуудлыг ярилцлаа. Талууд хойшлогдсон газрын тосны нийлүүлэлтийг ирэх саруудад  нөхөхөөр тохиров.

Уулзалтын үеэр 2022 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын хууль тогтоомжид холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж, Улаанбаатар хотын “Чингис хаан” шинэ нисэх онгоцны буудлын шатахуун түгээх цогцолборт онгоцны түлш нийлүүлэх боломжтой болсонд Монгол Улсын Их Хурал чухал хувь нэмэр оруулсанд Оросын тал талархлаа илэрхийлэв.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ