2386 ХАЛДВАР ИЛЭРЧ, 11 ХҮН НАС БАРЖ, МАШ ХҮНД 184 ХҮН БАЙНА
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,555 шинжилгээ хийх явцад 2,386 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 80,733 болж байна. 2,386 тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд үүнээс 1,675 нь Улаанбаатар хотод, 711 нь орон нутагт бүртгэгдлээ.
Бүртгэгдсэн халдваруудын 618 нь 0-17 насны хүүхэд байна.
Энэ хугацаанд 797 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57,822 боллоо. Халдварын улмаас 9,346 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 5,826
- Хүндэвтэр - 2,542
- Хүнд - 794
- Маш хүнд - 184 хүн байна. Өмнөх өдрүүдтэй харьцуулахад маш хүнд өвчтний тоо нэмэгджээ
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 11 хүн нас барсан.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.