7 аймгийн 62 сумын цахилгаан тасарчээ
Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт цахилгаан дамжуулах агаарын шугамын 24 ширхэг тулгуур унасны улмаас Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь 7 аймгийн 62 сумын цахилгаан тасраад байна.
Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буун хүчтэй салхи шуурганы улмаас цахилгааны тулгуур шонгууд унасан байна.
ЦДАШ-ын засварын ажилд Улаанбаатар, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймаг, Хархорин сумаас 120 гаруй хүн, 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байгаа ба сэргээн босгоход наад тал нь 3-5 хоног шаардагдах урьдчилсан тооцоо гарчээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.