Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2023-06-26
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт гэм буруутайд тооцлоо

Шүүх УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт гэм буруутайд тооцлоо. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа НВЦ компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлсний хариуд  өнгөрсөн 2017 оны есдүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Хангарди" ордны хойд талд Ц.Баатарбилэгээс 100,000 ам.долларын буюу 246,825,000 төгрөгийн авлига авсан хэрэгт гэм буруутайд тооцжээ. 

Ё.Баатарбилэг нь 2017 онд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Сэлбэ хотхоны “Ф” байр 38 тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай 9 тоот авто зогсоолыг иргэн Б.Ганбаатараас бэлнээр 320,000,000 төгрөгөөр авчээ. 

Түүнчлэн 2017 онд 2014 онд үйлдвэрлэгдсэн, 96-99 УНО улсын дугаартай, хар өнгийн Лексус 570 маркийн машиныг БНХАУ-ын иргэн 00М6, ҮЕ /Дон Е/-ээс бэлнээр 133,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан байна. 

Гэвч АТГ-т хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахдаа 2017 онд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Сэлбэ хотхоны “Ф” байр 38 тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай, 9 тоот авто зогсоолыг нийт 250,000,000 төгрөгөөр, 2014 онд үйлдвэрлэгдсэн, 96-99 УНО улсын дугаартай, хар өнгийн Лексус 570 маркийн машиныг 133,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан гэж худал мэдүүлжээ. 

Улмаар орон сууц худалдан авсан 320,000,000 төгрөг, тээврийн хэрэгсэл худалдаж авахад эх үүсвэр тодорхойгүй 73 000,000 төгрөг нийт 393,000,000 төгрөгийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт гэм буруутайд тооцсон байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ