Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Женев хотод байрладаг Олон улсын худалдааны төв (International Trade Centre-ITC)-тэй хамтран “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” (World Export Development Forum)”-ыг зургаадугаар сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Үүнтэй холбогдуулан Олон улсын худалдааны төвийн төлөөллүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдах түвшний болон холбогдох албан хаагчдын оролцоотойгоор хамтарсан уулзалтыг ХХААХҮЯ-ны байранд зохион байгууллаа.
Уулзалтаар ХХААХҮ-ийн салбарын экспортын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон экспортын өрсөлдөх чадварыг хязгаарлаж буй хүчин зүйлсийг тодорхойлох, саад бэрхшээлийг арилгахад салбарын экспортын старатеги боловсруулах талаар хэлэлцэн, харилцан санал солилцож, Олон Улсын худалдааны төвийн зүгээс үүнд үзүүлэх дэмжлэг, боломжийн талаар хэлэлцлээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ