ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЦАХИМААР ТЭМДЭГЛЭНЭ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Коронавирусын халдвар, нас баралт эрс нэмэгдэж байгаа учир Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал Орон нутаг, аймаг сумдын баяр наадмыг хориглож, нийслэлд наадмыг тэмдэглэхдээ цахимаар үзэгчгүй зохион байгуулах юм. Наадмын төсвөөс хэмнэсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар төлөвлөжээ.
Энэ жил Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа учраас баяр наадмыг зохион байгуулахад нийт 10 тэрбум төгрөг төсөвлөөд байсан юм.
Бусад мэдээ
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Мэдээ
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ
Мэдээ
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо
Мэдээ
Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.