2213 ХАЛДВАР ИЛЭРЧ, 37-83 НАСНЫ 10 ИРГЭН ЭНДЖЭЭ
ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Сүүлийн 24 цагт манай улсад нийт 2213 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 100,263 боллоо. Дотоодын халдвар 2203, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хотод шинээр батлагдсан 1179, орон нутагт 1024 тохиолдол бүртгэгдлээ. Ковидын нэн хүнд хэлбэрээр 37-83 насны 10 хүн нас баржээ. Эдгээр хүмүүс уушгиндаа хоёр талын хатгалгаатай, зүрх судас, бөөрний дутагдалтай зэрэг хавсарсан суурь өвчтэй байсан гэв.
Халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулаад дүүргийн эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн зөөврийн үйлдвэрүүдийг холбох ажил явагдаж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.