Өнгөрсөн 24 цагт 2366 хүнээс халдвар илэрч, 30-80 насны 13 хүн нас барлаа. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тоо 102632 боллоо. Үүнээс Улаанбаатар хотод 1482 тохиолдол батлагдсан бол орон нутагт 879 тохиолдол бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12479 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас:
-Хөнгөн 8352
-Хүндэвтэр 3097
-Хүнд 1221
-Маш хүнд 228 хүн байна.
Эмнэлгээс 1059 хүн эдгэрч гарсан бол гэрээр 458 хүн эдгэрч, хяналтаас гарлаа.
Вакцинжуулалтад өчигдөр улсын хэмжээнд 10247 хүн хамрагдсан байна. Одоогоор улсын хэмжээнд нэгдүгээр тунд 1931642 хүн вакцины нэгдүгээр тунд, 1713649 хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна.
Жирэмсэн 1316 эмэгтэй, хөхүүл 919 эмэгтэй, 16-17 насны 84288 хүүхдээс 18101 хүүхэд нь вакцины эхний тундаа хамрагдаад байна.