Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 6 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 91 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 63.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 456 дуудлага хүлээн авчээ.