Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан. Тус өдрийг тохиолдуулан Үндэсний их баяр наадмын эхний арга хэмжээ болох “Дээлтэй Монгол наадам”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Наадмын баярын жагсаалд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг хийж эхэллээ.
Оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд парадад оролцох хүний тоо, байгууллагын товч танилцуулга /бичгийн цаасны А/5 хэмжээтэй/ болон видео бичлэгээ Нийслэлийн аялал жуулчлалын газрын ubtourism@gmail.com хаягаар ирүүлэх болон 70128687 дугаарын утсанд холбогдон бүртгүүлэх боломжтой.
“Дээлтэй Монгол наадам”-д оролцох хүсэлтэй хувь хүн, иргэн харьяа хороо, дүүрэгтээ хандаж бүртгүүлэх боломжтой аж.
Эх сурвалж: Нийслэлийн аялал жуулчлалын газар