Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-06-30
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн судалгааг хийнэ

НЗДТГ, Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/ Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг сайжруулах төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын гэрээг байгууллаа.

Гэрээ байгуулах арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, ОУСК-ийн Суурин төлөөлөгч Руфат Алимарданов тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ын байгаль орчин болон нийгэмд нөлөөлөх байдал, эдийн засгийн үр өгөөжийн судалгааг хийх юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Ажлын хэсэг байгуулсан бөгөөд Засгийн газраас Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцэн батлаад буй. Өдгөө тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэх, Сангийн яаманд саналаа хүргүүлж, дүгнэлт гаргуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Иймд үнэт цаас гаргах, арилжаалахтай холбоотой зөвлөх үйлчилгээг танай байгууллагаас авахад бэлэн” хэмээлээ.

Ташрамд, ОУСК нь Хот байгуулалт, хөгжлийн газартай хамтран хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх, хот төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх вэб, аппликейшн хосолсон “eBARILGA” цахим системийг ашиглалтад оруулсан билээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ