Цаг агаар
Валютын ханш
Ерөнхийлөгч
2023-06-30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад болон Европын хэргийн сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад болон Европын хэргийн сайд К.Колонна бараалхав. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг хамтран зохион байгуулж, тус  уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Өнгөрсөн 5  дугаар сард Монгол Улсад хийсэн Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макроны айлчлал харилцаа, хамтын ажиллагааны түүхийг шинэ хуудсаар баяжуулж, Стратегийн түншлэлд хүргэхэд чухал түлхэц болсныг онцлов. Мөн Ерөнхийлөгч Э.Макронд мэндчилгээ дэвшүүлснийг уламжлахыг хүслээ.

Гадаад болон Европын хэргийн сайд К.Колонна Ерөнхийлөгч Э.Макроны мэндчилгээг уламжилж, ирэх 10 дугаар сард Франц Улсад хийх Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд онцгой анхаарч байгааг хэлэв.

БНФУ, Монгол Улсын Ерөнхийлөгч нарын уул уурхай, эрчим хүч, газрын ховор элемент, үндэсний хиймэл дагуул, боловсрол, соёл, онцгой байдал, байгаль орчин, хүнсний хангамж, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллахаар харилцан тохиролцсон асуудлыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байгаагаа илэрхийлэв. Цаашид Монгол Улстай урт хугацаанд өргөн хүрээнд нээлттэй, харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа нотлов.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ