Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2023-06-30
“МИАТ” ТӨХК орон нутагт нислэг үйлдэж эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “МИАТ” ТӨХК 2008 онд зогсоогоод байсан орон нутгийн нислэгээ дахин сэргээж, 9 аймгийн чиглэлд шууд нислэг үйлдэхээр болсон.

”МИАТ” ТӨХК өнөөдрөөс ийнхүү орон нутгийн чиглэлд нислэг үйлддэг болсноор жуулчид Мөрөн, Ховд, Улиастай, Улаангом, Даланзадгад гэх мэт манай орны аялал жуулчлалын гол бүс нутгууд руу тав тухтай, түргэн шуурхай аялах боломж бүрдэж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ