Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2021-06-25
Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ МАН-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЖЭЭ

МАН-ын XI Бага хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, намын даргын үүрэг гүйцэтгэгчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болсон юм. Бямба гаригт үргэлжлэх хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, бусад зохион байгуулалтын ажлыг хэлэлцэн, МАН-ын дүрмийн дагуу Их хурлын товыг тогтоох аж.

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ялалт байгуулсан Ерөнхийлөгч хуулийн дагуу намын харьяалалгүй байх зохицуулалттай. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө намаасаа түдгэлзэн, өнөөдөр 11.40 цагт Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ