Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2021-06-26
А.Сондор
ХӨВСГӨЛ, БАЯНХОНГОР, ХЭНТИЙ, ДОРНОГОВЬ, ӨМНӨГОВЬ, ГОВЬСҮМБЭР АЙМГУУД БҮРЭН ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЖЭЭ

Ковид19 цар тахлын өвчлөл нийслэл, орон нутагт нэмэгдэж байгаа ч, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдийг хот хооронд зорчих хөдөлгөөн нээлттэй байна. Гэвч өнөөгийн байдлаар 18 аймгийн 179 суманд хязгаарлалт тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл  Хөвсгөл, Баянхонгор, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаад байна. 

Тодруулбал:

  • Архангай аймгийн 9 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Өндөр-Улаан, Эрдэнэбулган, Өлзийт, Тариат, Цэцэрлэг
  • Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
  • Булган аймгийн 7 сум буюу Гурван булаг, Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан
  • Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Зуунмод
  • Сүхбаатар аймгийн 9 сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээт, Асгат, Эрдэнэцагаан
  • Баянхонгор аймгийн 20 сум бүгд
  • Хэнтий аймгийн 18 сум бүгд
  • Дорнод аймгийн 5 сум буюу Сэргэлэн, Баяндун, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр
  • Ховд аймгийн 1 сум буюу Булган
  • Дундговь аймгийн 11 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Гурвансайхан, Адаацаг, Баянжаргалан
  • Дорноговь аймгийн 14 сум бүгд
  • Сэлэнгэ аймгийн 14 сум буюу Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Жавхлант, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Сайхан, Хушаат, Хүдэр, Түшиг, Сант, Орхонтуул
  • Увс аймгийн 6 сум буюу Давст, Тэс, Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин
  • Өмнөговь аймгийн 15 сум бүгд
  • Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол
  • Баян-Өлгий аймгийн 3 сум буюу дэлүүн, Цэнгэл, Булган,
  • Завхан аймгийн 11 сум буюу Завханмандал, Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум
  • Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ