Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-07-03
Eimmigration.mn цахим сайтаар гадаадын иргэнийг хэрхэн бүртгүүлэх вэ
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт "Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлнэ" гэж заасан. Үүний дагуу гадаадын иргэнийг уригч, орон байраар хангасан иргэн, ахуйн нэгж байгууллагууд нь https://eimmigration.mn цахим сайт болон "E-Immigration" аппликейшн ашиглан тухайн гадаадын иргэнийг цахимаар бүртгүүлэх боломжтой юм.
 
Ингээд та бүхэнд https://eimmigration.mn цахим сайтаар гадаадын иргэнийг хэрхэн бүртгүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
1. http://eimmigration.mn цахим үйлчилгээний сайтад хандах
2.Сайтын дээд хэсэгт байрлах "Гадаадын иргэний бүртгэл" цэсийг сонгож, "Шинээр бүртгүүлэх" хэсэгт уригч өөрийн мэдээллийг оруулж, нэвтрэх эрх үүсгэх /нууц үг авах/.
3.Үүсгэсэн ID, нууц үгээ хийж "Нэвтрэх"
4."Гадаадын иргэний бүртгэл" хэсгийг дахин сонгож гадаадын иргэний мэдээллийг асуулгын дагуу бөглөж, илгээх
5."Таны бүртгэл амжилттай" гэсэн мэдэгдэл гарч ирснээр гадаадын иргэн бүртгэгдэх юм.
 
Эх сурвалж: ГИХГ
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ