12-15 НАСНЫ ХҮҮХДИЙГ 6-Р САРЫН 28-НААС ФАЙЗЕР ВАКЦИНД ХАМРУУЛНА
Манай улс 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр 6-р сарын 28-ны өдрөөс файзер вакцинаар дархлаажуулж эхэлнэ. Тодруулбал Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти/ вакцинд хамруулж эхэлсэн байна. Монгол Улс холбогдох судалгаануудыг хийсэн бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан байна. Энэ дагуу ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлнэ.
Монгол Улсад 12-17 насны 290 мянга гаруй хүүхэд байдаг. 2021 оны 06 дугаар сарын 15-наас хойш улсын хэмжээнд 16-17 настай 13,733 хүүхэд, 1,146 жирэмсэн эмэгтэй, 919 хөхүүл эмэгтэй дархлаажуулалтад хамрагдаад байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.