Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-07-04
Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Хишигбаяр нар Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар валютын сангийн төлөөлөгчдийн тавьсан асуултад тодорхой тайлбар мэдээлэл өгсөн. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл, хөдөлмөрийн зах зээлийн төлөв, Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох шийдвэр болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх зайлшгүй шаардлага, цаашид гарах үр дагаврыг хэрхэн тооцсон талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өглөө.
 
Уулзалтад ОУВС-гийн талаас Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи, Суурин төлөөлөгч Сёк, Хьюн Юн, шинээр томилогдох суурин төлөөлөгч Тигран Погосьян, Эдийн засагч Ву Ий нарын төлөөлөгчид оролцлоо.
 
Эх сурвалж: ХНХЯ
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ