КОВИД19 УЛМААС 15 ИРГЭН ЭНДЭЖ, МАШ ХҮНД ХҮНИЙ 264 БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр 1811 хүнээс Covid-19 илэрч, нийт тохиолдол 111505 тохиолдол боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 983 нь Улаанбаатар хотод, 823 нь орон нутагт, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 834 хүн эдгэрлээ. Нийт эдгэрсэн хүний тоо 70792 болж байна.
Covid-19-ийн улмаас 15 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 533 болж байна.
Нийт 1811 шинэ тохиолдлын 1806 нь дотоодын халдвар байна. Эмнэлгээс шалтгаалсан таван тохиолдол бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар 14189 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- 9463 нь хөнгөн,
- 3365 нь хүндэвтэр,
- 1097 нь хүнд,
- 264 хүн маш хүнд байна.
Covid-19-ийн хөнгөн хэлбэрээр өвдсөн 25968 хүн өрхийн эмчийн хяналтад байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.