Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-07-13
Б.Норовсамбуугийн гоё хээр азарга түрүү магнайдлаа

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын Хувьсгалын 102 жилийн "Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 124 хурдан хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр хасагдан, 57 азарга гараанаас гарч, 22 км-ын цаанаас эргэсэн. Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат МУ-ын алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн гоё хээр азарга түрүү магнайд ирж, торгон жолоо өргүүллээ.

Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Нийслэлийн алдарт уяач Дорждалайн Даяндэмидийн нарт хонгор азарга, айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат МУ-ын Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн, айргийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан, айргийн тавд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Цагаанбандийн Буянбаатарын хүрэн халзан хурдаллаа.

 
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ