Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-07-13
Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд Б.Наранбатын халтар даага түрүүллээ

Тулгар Төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 217 хурдан даага бүртгүүлэн мордож барианд орлоо.

Түрүүлж айрагдсан хурдан дааганууд:

- Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар даага,.

- Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул,

- Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Болдын Гөлөгсайханы сартай хар,

- Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн уяач Чойжамцын Чинбатын халтар,

- Айргийн тавд Увс аймгийн Өлгий сумын уяач Лхагвын Даваанямын хээр даага.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ