Нидерланд дахь "Sony Music" студи, "RCA Records"-ын хамтран бүтээсэн EURO-2020-ийн албан ёсны дуу Youtube-д орлоо.
“We Are The People” хэмээх уг дууг Нидерландын DJ Мартин Гарикс, Ирланд дуучин "Bono" буюу Пол Дэвид Хьюсон болон "The Edge" буюу Дэвид Хауэл Эванс нар дуулсан байна.
Дууны үг, аяыг Bono зохиосон бол The Edge гитарын дугаралт нэмж, Мартин Гарикс аяыг найруулжээ. Энэ талаар Мартин Гарикс "Спортын хамгийн том арга хэмжээнүүдийн нэгийн дууг Bono, The Edge нартай хамтран бүтээх нь гайхалтай хувь тохиол. Уг хамтын бүтээлээрээ маш их бахархаж байгаа ба эцэст нь дэлхий дахинд хуваалцаж байгаадаа байртай байна" гэжээ.
Энэхүү дуу нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед эв нэгдэл, гэгээлэг бүхнийг бэлэгдэн хамтдаа хүнд хэцүү үеийг даван туулахыг уриалсан байна.