АШУҮИС-ийн Эмнэлзүй молекул судалгааны төвд Ковид19-ын шинжилгээг хамгийн хямдаар буюу 40000 төгрөгөөр авч байна. Тодруулбал АШУҮИС-ийн хичээлийн төв байранд Ковид-19-ын PCR шинжилгээг өдөрт 400-500 хүнд хийдэг байна.
АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ ПГУ оношлуурыг 3-р сарын 25-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн. Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх энэхүү шинжилгээ нь цаг хугацааг хэмнэсэн, хамар залгиурын арчдасаас авах шинжилгээнээс зовиур багатай, мөн хямд өртөгтэй зэрэг давуу талтай юм. Өөрөөр хэлбэл тус оношлуурын мэдрэг чанар импортын оношлуураас 4 дахин үр дүнтэй юм. Мөн хамар залгиурын PCR шинжилгээ 5-6 цагийн дараа гардаг бол энэхүү оношлуур 1 цаг 30 минутын дараа гардаг байна.