Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-07-13
НААДАМ-2023: Уяачдын наадмын өнөөдрийн хөтөлбөр /2023.07.13/

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын 2023 оны долоодугаар сарын 13-ны өдрийн хөтөлбөрийг хүргэж байна.


07:00 - 08:30 Сонгомол дээд насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/

09:00 - 11:30 Сонгомол дунд насны морьдын уралдаан  /Хүй долоон худаг/

11:00 - 13:00 Жороо морьдын уралдаан /Хүй долоон худаг/

12:00 - 12:10 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан уяачдын наадмыг нээнэ. /Хүй долоон худаг/

12:10 - 12:30 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт (тусгай хөтөлбөрөөр) /Хүй долоон худаг/

12:00 - 15:00 Сонгомол бага насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/

12:30 - 14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Хүй долоон худаг/

14:30 - 14:50 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн,  үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай  шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд  үнэмлэх гардуулна. /Хүй долоон худаг/

14:50 - 15:50 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Хүй долоон худаг/

15:50 - 16:00 Урлагийн тоглолт /Хүй долоон худаг/

16:00 - 17:00 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа /Хүй долоон худаг/

17:00 - 17:10 Урлагийн тоглолт /Хүй долоон худаг/

17:10 - 17:30 Хүчит бөхийн барилдааны тавын даваа /Хүй долоон худаг/

17:30 - 17:50 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж  шагнал гардуулна.  /Хүй долоон худаг/

17:50 - 18:10 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа /Хүй долоон худаг/

18:10 - 18:30 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа /Хүй долоон худаг/

18:30 - 18:50 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн,  үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна. /Хүй долоон худаг/

18:50 - 19:00 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн  бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга,  Бригадын генерал Д.Ганхуяг Уяачдын наадмыг хаана. /Хүй долоон худаг/

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ