Энэ онд зургаан аймгийн 14 суманд монгол тарвагыг сэргээн нутагшуулжээ
Тарвага сэргээн нутагшуулснаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөрсний доройтол, цөлжилтийг сааруулах, хөрсний агаарын солилцоог хангаж, бэлчээр нөхөн сэргэхэд чухал үүрэгтэй.
Хустайн Байгалийн Цогцолборт газраас 2023 онд Төв, Архангай, Орхон, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 14 сумдад 620 толгой Монгол тарвагыг амжилттай сэргээн нутагшууллаа.
Монгол тарвагыг нэг газраас нөгөөд нь сэргээн нутагшуулаад орхих биш сэргээн нутагшуулсан газраа орон нутгийн удирдлага, ард иргэд, нөхөрлөлд хүлээлгэн өгч хариуцуулж, хүний шууд ба дам сөрөг нөлөө, хууль бус агнуураас сэргийлэх улмаар тоо толгой өсөх боломжийг нь бүрдүүлж байна.
Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн Монгол оронд түгээмэл тархалттай байсан Монгол тарвага нь түүхэн тархац нутагтаа ихээхэн ховордож, жил дараалаасан ган тохиосны улмаас 2000-аад оны сүүл гэхэд ихэнх газар устаж үгүй болсон.
Хустайн Байгалийн Цогцолборт газарт хамгааллын ажлыг тасралтгүй, сайтар хийж буйн үр дүнд 30 гаруй жил тогтвортой өссөн байна. Монгол тарвагыг Монгол орныхоо байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах зорилгоор тарвагатай байсан нутгуудад иргэдийн санаачилга, хандив, дэмжлэг, хамтын ажиллагаатай байгаль хамгаалагчдын хүчээр сэргээн нутагшуулж байгаа юм хэмээн БОАЖЯ-аас мэдээллээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.