Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2023-07-19
Хөрсний бохирдол тодорхойлох шинжилгээг хийж байна
Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлыг тодорхойлох хяналт шинжилгээний ажил хийж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
 
Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн хоёр инженер, нэг жолооч нийт гурван хүний бүрэлдэхүүнтэй баг 2023 оны долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд үерт автсан газар, гэр хорооллоос нийт 55 хөрсний дээж цуглуулсан.
 
Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хөрсөн дэх хүнд металл, агро хими, микробиологи буюу нянгийн шинжилгээг хийж байна.
 
Шинжилгээний дүн, мэдээ, дүгнэлтийг 2023 оны долоодугаар сарын 21-ний өдөр гаргахаар төлөвлөн ажиллаж байна. 
 
 
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ