Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-07-21
Түр замаар анхаарал болгоомжтой зорчино уу!
Улсын чанартай А24 дугаартай Налайх- Тэрэлж чиглэлийн авто замын 46-48 дахь км-т ээлжит засварын ажил эхэлж байгаа тул түр зам гарган хэсэгчилэн зам хаагаад байна.
 
Зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна
 
 Та уг түр замаар зорчихдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс:
 
- Хурд багатай зорчих,
- Хуурайшилтай үед шороо босож үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой зорчих
- Хур тунадас ихтэй үед шавар, уснаас болгоомжлохыг анхааруулж байна.
 
Түр зам гаргаснаар зорчих үед шороо ихээр босох эрсдэлийг бууруулахаар тогтмол ус цацах ажил хийгдэх юм.
 
Мөн цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч хур тунадас ихээр орсон үед том оврын тээврийн хэрэгсэл газар ухах, суух нөхцөл байдал үүсвэл чирч гаргах, шороо дүүргэх зэрэг ажлуудыг давхар төлөвлөн ажиллаж байгаа тул Эрхэм жолооч, зорчигч та бүхнийг хүлээцтэй анхаарал болгоомжтой зорчихыг хүсэж байна.
 
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ