Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2021-06-29
12904 ИРГЭНИЙГ ДАРХЛААЖУУЛНА

Нийслэлд өнөөдөр (2021.06.29) суурин 23 цэгт 37 багийн 267 эмч, ажилтан ажиллаж, 12904 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн даваа гаригт Covid-19 цар тахлын эсрэг вакцины I тунд 5322, II тунд 1732, нийт 7054 иргэнийг хамруулсан байна. Үүнээс 115 жирэмсэн эх, 12-15 насны 3390, 16-17 насны 1008 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тунгаа хийлгэжээ. Вакцинжуулалтад  нийслэлийн 18-аас дээш насны 994.186 иргэн I тунд, 877.379 иргэн II тунд хамрагдсан. Мөн нийт 1768 (14.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 3390 (3.3 хувь), 16-17 насны 11699 (34.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэжээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ