Монгол хэлний Үндэсний бодлогын зөвлөлөөс гаргасан хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хэвшүүлнэ
Нийслэл хотод гадна зар сурталчилгаа байрлуулахдаа Монгол хэлний Үндэсний бодлогын зөвлөлөөс гаргасан хаяг, хаягийн байгууламжийн MNS 52835:2022 стандартыг хэвшүүлнэ. Гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламж нь хотын гудамж, барилга байшингийн өнгө төрхтэй уялдсан, хяналтын камер, гэрлэн дохио, авто замын тэмдгийн үзэгдэх орчныг халхлахгүй, засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байх ёстой.
Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийг цэгцлэх, буулгах ажлыг тогтмол зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.