Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2021-06-29
Ж.Цогзолмаа
УЛААН БҮСЭД АЖИЛЛАЖ БАЙГАА ЭМЧ АЖИЛЧДЫН ЦАЛИНГ 50 ХУВИАР НЭМЖ, 2 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛНА

Монгол улсын засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, эрүүл мэндийн салбарын төсвийн тодотголыг хэлэлцэж Улсын их хуралд өргөн барихаар тогтсон байна. 

Төсвийн төсөлд Эрүүл мэндийн салбарт 700 гаруй тэрбум төгрөгийг нэмж тусгасан байна.Тодруулбал 2021 оны 7 сараас  улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган эмч, эмнэлгийн ажилтны үндсэн цалинг 50%-р нэмж, нэг удаа 2 сая, энгийн нөхцөлд ажлаа эрхэлж буй 19.5 мянганд хүнд 1 сая төгрөг олгох шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

Ковид-19 шинэ хэлбэрийн халдвар дэгдэх, өвчлөлийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлээс сэргийлэх, эрт илрүүлэхэд нэн шаардлагатай молекул, биологийн шинжилгээний урвалж, оношлуур, вирусын эсрэг эмийн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай зардал 61 тэрбум, нэмэлт ор дэлгэхэд шаардагдах 110.0 тэрбум, резидент эмч нарын цалингийн зардал 3.7 тэрбум төгрөгийг тус тус тусгажээ.  

Мөн хүүхэд бүрт 100 мянган төгрөг сар бүр олгох, айл өрх аж ахуй нэгжийн цахилгаан дулааны дэмжлэг 2021 оны 12 сарыг 31нийг хүртэл, шахмал түлшнийг 2222 оны 4-рсарын 15-ны өдөр хүртэл 50 хувиар хөнгөлөх шийдвэрийг гаргасан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ