2023 оны долоодугаар сарын 24-нөөс 2023 оны наймдугаар сарын 3-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 30-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-р сарын 1-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүн байх боловч 27-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 35-40 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Долоодугаар сарын 25-26, 27, 31 болон наймдугаар сарын 1-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад хугацаанд шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.