Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаанаар 2021 оны Улсын төсөвт тодотгол хийж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
ЭМ-ийн сайд С.Энхболд Засгийн газрын ээлжит хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээл өгсөн юм. Тэрбээр Хөнгөн болон эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй иргэд эмийн багц түгээгдэж байна. Татан авалтуудыг тогтмол хийж, эмийн хангалт хэвийн явагдаж байгаа. Энэ талаар ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг хяналт шалгалт, судалгаа хийж байна. Өрхийн эмнэлгүүд халдвар авсан ч гэртээ эмчлүүлж буй иргэдэд тусламж үзүүлж байгаа бөгөөд нэг өвчтөнд үйлчлэхэд 70 мянган төгрөгийн санхүүжилт олгож байна.
Харин долоодугаар сарын 1-нээс санхүүжилтийг 160 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Өвчтөний тоогоор олгож буй уг санхүүжилтээр өрхийн эмнэлгүүд цар тахлын үеийн тусламж үзүүлэх зардлаа шийдвэрлэхээс гадна халдвар авсан иргэдийг вирусийн эсрэг эмээр нь хангах төсөв шийдэгдэж байгааг онцлов.