Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2021-07-02
УЯАЧИД ЗАСГИЙН ГАЗАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Коронавирусын цар тахлын халдвар эрс нэмэгдсэн энэ үед Улсын онцгой комиссоос Үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газарт уламжилсан. Үүнтэй холбогдуулан  өнөөдөр (2021.07.02) 06.00 цагт уяачид Яармагийн дэнжид цуглаж, Засгийн газарт албан шаардлагыг хүргүүлэн, эсэргүүцэн жагсаахаа илэрхийлээ.

Тэд улсын баяр наадмыг зохион байгуулах, хойшлуулах асуудлыг цаг тулгаж шийдвэрлэх гэж байгаа нь монголын олон мянган уяачдын хөдөлмөрийг үгүйсгэж байгаа гэж үзэж байна.

 Энэхүү шаардлагыг хүлээн авч шийдвэрлээгүй тохиолдолд  орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхээ Монголын Морин спорт уяачдын холбоо  мэдэгдсэн байна.

 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ