Улсын онцгой комиссоос наадмыг хойшлуулах санал Засгийн газарт хүргүүллээ.
Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах эсэхийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэнэ. УОК-ын ээлжит хуралдаан өчигдөр (2021.07.01) үдээс хойш боллоо. Хурлаар Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн дараах саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
Коронавируст халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг хэлэлцээд УОК-ын гишүүд дэмжив.
УОК-ын хуралдааны шийдвэрийг өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулж эцэслэн шийдвэрлүүлэхээр тогтлоо.
Хуульзүйн сайд Х.Нямбаатар: "Улсын Онцгой комисс хуралдаж, 2021 оны долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулах Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газарт оруулахаар шийдвэрлэсэн.