2023 оны Гепатиттай тэмцэх дэлхийн өдрөөр "Нэг амьдрал, нэг элэг" уриан дор элэгний халдварт өртсөн амьдрал бүрийн үнэ цэн, ач холбогдлыг онцолж байна.
Энэхүү өдөр нь дэлхийн эрүүл мэндийн хямралын эсрэг мэдлэг, ойлголт, үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.
Дэлхий даяар 350 сая гаруй хүн элэгний архаг халдвартай амьдарч байгаагийн 80-90 хувь нь халдвартай эсэхээ мэдэхгүй байгаа нь тэднийг эрүүл мэндийн ноцтой үр дагаварт хүргэж байна.
Урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой энэхүү өвчнөөс болж жил бүр 1.1 сая орчим эрдэнэт хүний амь нас хохирч байна.
Вирусийн шалтгаант архаг гепатит нь элэгний хатуурал, элэгний эсийн хорт хавдрын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа.
Эхээс хүүхдэд гепатитын вирусийн халдвар дамжих нь шинэ халдварын гол эх үүсвэр байсаар байгаа нь вакцинжуулалт, вирусийн эсрэг эмчилгээгээр халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
2023 оны Гепатиттай тэмцэх дэлхийн өдрөөр хамтдаа элгээ хамгаалж, амьдрал бүрээ эрхэмлэн, элэгний өвчний дарамтаас ангид дэлхий ертөнцийг бүтээе.
Эх сурвалж: ХӨСҮТ