Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-07-27
НОБГ: Голын усны ослоос нэг хүүхдийг авран хамгааллаа

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд голын усны ослын хоёр дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний хажууд 15 настай эрэгтэй хүүхэд живчихлээ гэх дуудлагыг 19:01 цагт ирүүлснээр Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 15 настай эрэгтэй усанд хөл алдан урсаж, голын салаанд тээглэсэн байдалтай байсныг эсэн мэнд гаргаж аюулгүй байдлыг хангасан.

Мөн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрийн доор Туул голын эрэг дээр хүн сууж байгаад алга болчихлоо гэх дуудлагыг 13.50 цагт ирүүлснээр Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 37 настай эмэгтэй Маршалын гүүрээс баруун зүгт 500 метрийн зайд голын дунд хэсэгт нас барсан байдалтай байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө. 

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд халалт үргэлжилж, түр зуурын аадар бороо орохыг мэдээлж байна.

Иймд голын эрэг дагуу амарч, зорчихдоо бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийн аюулгүй байдлыг ханган, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: НОБГ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ