Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-07-28
Хуурамч жор бичсэн Эмийн сангийн цахим системд нэвтрэх эрхийг хаалаа

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг Эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилладаг.

Энэ хүрээнд Архангай аймгийн Тариат суманд оршин суух иргэдийн РД-ыг ашиглан хөнгөлөлттэй эм авсан гэх гомдол мэдээллийн мөрөөр Сонгинохайрхан дүүргийн Түмий булаг компанийн “Тал булаг” эмийн санд газар дээрх нь хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “Анан” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч “Х” 2023 оны тавдугаар сарын 29-ний өдөр 342 мянга 300 төгрөгийн, их эмч “О” нь 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр 494 мянга 400 төгрөгийн жорыг өвчтөнд үзлэг, оношилгоо хийлгүйгээр хөнгөлөлттэй эмийн цахим жор бичжээ.

Түүнчлэн “Түмий булаг” ХХК-ийн “Тал булаг” эмийн сангийн жор баригч “М” гуйлтаар Архангай аймагт оршин суух иргэн “Д”, “Т” нарын регистрийн дугаарыг ашиглан хөнгөлөлттэй эм олгосон зөрчлүүдийг илрүүллээ.

Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн “Түмий булаг” ХХК-ийн “Тал булаг” эмийн сангийн цахим системд нэвтрэх эрхийг хааж, гэрээг 2023 оны долоодугаар сарын 6-ны өдрөөс түр түдгэлзүүлж, ЭМД-ын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх акт тавилаа.

Мөн “Анан” өрхийн эрүүл мэндийн төвийн нэр бүхий эмч нарын хөнгөлөлттэй жор бичих эрхийг цахим системд хаасан бөгөөд зөрчилтэй жор, түүгээр эм олгосон асуудлыг хуулийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд шалгуулахаар шийдвэрлэлээ.

Цаашид хөнгөлөлттэй эмийн жор бичих үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих бөгөөд гэрээт эрүүл мэндийн байгууллагууд гэрээний үүргээ хэрэгжүүлж, ажиллахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЭМДЕГ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ